Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж буй. Учир нь монголчууд хоёр жил шахам наадмаа тэмдэглээгүй. Тиймдээ ч энэ жилийн наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагч олны анхаарал татаж байсан юм.
Тэгвэл Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатарыг ажиллуулахаар тогтжээ.
Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг. Энэ жилийн баяр наадмыг найруулах саналыг "Фантастик" продакшны найруулагч Б.Тамир наадмын ерөнхий найруулагчаар ажиллах санал тавьсан ч татгалзсан гэх.
Улмаар Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцахаар болсон байна. Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар ийнхүү дөрөв дэх удаагаа Ерөнхий найруулагчаар ажиллаж буй нь энэ аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна