Нүүрээ халхалсан гурван залуу Д.Монголхүүгийн гэрт нэвтэрч, биед нь халджээ

Админ
2022/05/17

Өнгөрсөн шөнө 3 цагийн үед иргэн Д.Монголхүүгийн гэрт гурван этгээд дайрч оржээ. Улмаар биед нь халдсан байна. Энэ талаар цахим  хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Д.Монголхүү:

- Урд шөнө гэр лүү нүүрээ битүү халхалсан 3 залуу халдаж орж, ирж зодчихоод зугтчихлаа. Ийм дээрээ тулж байгаа бол одоо амиа хамгаалж буу, хутга халааслаж явж байхаа хэлчихье. Тэр 3 одоо миний ФБ, твиттерыг сахиад сууж бгаа блгүй гэжээ. 

Болсон явдлын талаар өөрөөс нь тодруулахад "Өнгөрсөн шөнө 3 цагийн үед үл таних хүмүүс гэрийн хаалга нүдсэн. Тасралтгүй цохиод байхаар нь очиж, хэн бэ гэж асуусан чинь "Монголоо ахаа юмаа мартчихаж" гэхээр хаалгаа онгойлгосон. Гэвч гэнэт л  үл таних гурван этгээд орж ирээд цохисон. Хоёр гурван удаа өшиглөчихөөд зугтчихсан. Би энэ талаар одоо Баянгол дүүргийн Цагдаад мэдэгдэх гэж байна" гэв. 

  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.21.223
    2022/05/17

    Үхтэл зодохгүй яасан юм монгол нэртэй монголын эсрэг бүх юманд явдаг хар новш нэрээ сольж Хужаахүү болговол таарна

    Хариулах