Өнөөдрөөс Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ойд шавж устгал хийх тул 14 хоног зорчихгүй байхыг анхаарууллаа.
Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ойн санд ойн хөнөөлт шавж Шинэсний шилмүүс хуйлагч, Якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцэртэй утаат, үүргийн шүршигч багаж ашиглан долоодугаар сарын 4-8-ны өдөр устгах ажил хийж гүйцэтгэхээр болжээ.
Иймд тухайн газруудад аялал зугаалгаар явах, зусланд гарах зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хортон шавж устгалд ашиглах хорны нөлөөлөх хугацаа 14 хоног байдаг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна