Өвөрхангай аймгийн зарим сум малын халдварт өвчний улмаас наадмаа хойшлуулжээ

Админ
2022/07/08

Өвөрхангай аймагт бог малын халдварт мялзан өвчний шинж тэмдэг илэрсний улмаас зарим сум ойн баяр наадмаа хойшлуулжээ.

Тодруулбал, Тарагт сумын Туяа багийн “Бяцхан хүү” хэмээх газарт отроор яваа Төгрөг сумын харьяат малчин өрхийн бог малд гоц халдварт мялзан өвчний шинж тэмдэг илэрч шинжилгээгээр батлагджээ. Мөн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг "Отрын дэл" гэдэг газар зусч байгаа, Баянгол сумын харьяат малчны хотонд дээрх шинж тэмдэг илэрч, лабораториор батлагдсан учраас дээрх хот айлуудын өвчтэй малыг устгах арга хэмжээ авч байна.

Үүний улмаас 7 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх байсан Өлзийт сум баяр наадмын үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна