​ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГААР Э.АНАР ТОМИЛОГДЛОО​

Админ
2026/07/06

Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилсон.
"Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль"-ийн дагуу Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны даргын үүргийг хавсран гүйцэтгэдэг бөгөөд Э.Анар нь Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны даргаар ийнхүү томилогдлоо.
Үндэсний хороо нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаанд бодлогын удирдлага, чиглэл өгөх чиг үүргийг хэрэгжүүлдэг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна