Ш.Раднаасэд: Тойрог булаах гэж байгаа бол ингэж хүч түрж болохгүй


МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт  намаас таван жилийн хугацаатайгаар дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тус шийдвэртэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Энэ нам төрийн үйл ажиллагаанд ордог, УИХ-ын гишүүнийг намын Хялатын хороо хянадаг, Байнгын хорооны дарга нь шийддэг болсон юм уу? Тойрог авах санаархал байгаа бол авч болно. Говь-Алтайг надаас авч болно, ингэж хүч түрж, балмад авир гаргаж болохгүй гэсэн бөгөөд "Нэгдүгээрт, би тийм шийдвэр бүхий бичиг цаас аваагүй. Хоёрдугаарт, тийм шийдвэр гаргасан бол Говь-Алтай аймгийг Ш.Раднаасэдээс салгах гэсэн санаа. Энэ асуудлыг МАН-ын Хяналтын хорооноос асуух хэрэгтэй байх. Гуравдугаарт, Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гаргасан саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болж байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна