Н.Номтойбаяр: Талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүний нэг нь би


АН-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр өглөө мэдээлэл хийх үеэрээ талийгаач Г.Батхүү агсан УИХ-ын нэгэн гишүүнтэй хамгийн сүүлд уулзаад гарсан гэх мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл хамгийн сүүлд уулзсан гишүүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байж магадгүй гэх мэдээлэл гарч эхэлсэн. Тэрбээр дөнгөж сая энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “надтай холбоотой хоёр мэдээлэл байна. Батхүү гишүүнд тохиолдсон харамсалтай явдал болсонд гүн эмгэнэл илэрхийлж байна. 17-ны орой бид хоёр яг үүгээр хамт явж байлаа. Хамгийн сүүлд уулзсан хүмсүүсийн нэг бол яах аргагүй би. Талийгаачтай уулзчихаад дараа нь бүлгийн хуралд оролцсон. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Миний ѳрѳѳнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, бас талийгаачтай муудалцаагүй" гэсэн юм. Мѳн үеэр "Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг"  гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна