"Долоо бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээгээр тогтоогдсон.
...Үүнд үндэслэн хуулийн дагуу МҮБХ дээрх 7 бөхөд хариуцлага тооцон 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2 жилийн хугацаанд барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн болно.
Гэтэл дээр бөхчүүдийн зарим нь барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн талаар 2018 оны 4 дүгээр сард шүүхэд гомдол гаргасан ба МҮБХ-нд үүсээд байгаа маргаантай байдлын улмаас давхардуулан олгосон гэрчилгээ, тамгыг ашиглан яруу найрагч Ү.Хүрэлбаатар МҮБХ-г төлөөлөн дээрх бөхчүүдтэй эвлэлрийн гэрээ хийж өгснөөр шүүхээр тэднийг барилдуулах шийдвэр гаргуулан улмаар ХЗДХЯамны харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан Улсын гарьд Ө.Бат-Оршихыг "Увс нуур" бөхийн галын нэрэмжит барилдаанд оролцуулсан" хэмээн мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна