УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, яллагдагчаар татсан асуудалд АТГ болон хуулийн байгууллагад хандаж байгаа талаараа мэдээлэв. Тэрбээр "Намайг яллагдагчаар татсан гэсэн бичигт би "Танилцав" хэмээн гарын үсэг зурсан” гэлээ. Тэрбээр мэдээллийн үеэр “Сүүлийн үед АН-ын удирдлагуудыг харлуулах ажиллагаа их явагдаж байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудад ямар ч хохирол авчираагүй. Гэтэл үүнийг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэл гаргаж байгаа нь буруу. Зовлон бидний дотор үргэлжилж байна.
- Эрдэнэтийн 49 хувь гэдэг асуудлаар урд өмнө нь хийж байсан хулгай луйврыг далдлах гэсэн хаацайлах оролдлого. Архидалд, гэмт хэрэг, өвчлөл, үнийн өсөлтийг намжаах гэсэн оролдлого гэж харж байна.
- Эрдэнэбат гэдэг хүнийг хувьд асуудал байхгүй. Өөрийгөө өмгөөлөх, ямар нэг шалтгах хэлэх бас айдас алга. 3 сая иргэний нөхцөлд байдал хүндэрч байхад эрх баригчид ингэж улстөржиж болохгүй.
- МАНАН-гийн талаар их ярьсан. МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг авч хаялаа гэж их шуугисан. Гэхдээ өнөөдөр МАНАН-гаа тодорхой болго. МАНАН гэх хоосон булингарын араар эрх баригчид хулгай луйвар хийхээ зогсоо. Өчигдрийн үйл явц МАНАН руу биш АН руу чиглэсэн. АН жагсаал цуглаан хийнэ.
- Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг АҮ-ийн сайдын хувьд ЗГ-ын хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн. Гадна байгаа хувийг эх орондоо оруулж ирсэн улс төрийн хувьд зөв шийдвэр байсан. Цаг хугацаа бүгдийг харуулна. Өнөөдрийн энэ өрнөлт 2020 оныг угтсан шоу. Улстөрийг улстөрөөр бид хариуна.
- Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг бүрэн сонссон. Надаас асууж тодруулах юм байгаа гэж тодотгол хийж байна билээ. Зүгээр гэмт хэрэгт холбогдуулж байна гээд хэлчих хэрэгтэй шдээ. Яагаад захиалгатай улс төр гээд байна вэ гэвэл АТГ гэрчийн мэдүүлэг авахдаа “Кю эф си” компанийн талаар тодруулга авсан. Би тэр компанид бичиг хийж өгсөн болохоор. Би мэдүүлгээ үнэн бодитоор өгсөн. Гэвч Л.Оюун-Эрдэнэ үүнийг өнөөдөр ярьж байгаа нь улс төрийн зорилготой гэж харагдаад байгаа юм.
- Би АТГ-ын яллагдагчаар татав гэдэг дээр бичиг дээр “Танилцав” гэдэг гарын үсэг зурсан гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна