Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг гишүүдэд уриаллаа


УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тарахыг шаардаж байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар "УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа учраас энэ парламент өөрсдөө тарахыг шаардаж байна. Миний бие УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, өөрөө тарах шийдвэрийг өмнө нь УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байсан бөгөөд энэ удаад энэ саналаа дахин хүргүүлж, энэ парламент өөрөө тарах эр зориг гаргана гэдэгт итгэж байна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна