УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-аас Хэнтий аймгийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан Ж.Оюунбаатар нэр дэвшинэ. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан байна. Нөхөн сонгууль ирэх сарын 30-нд болох бөгөөд хуулиараа, энэ сарын 28-ны дотор сонгуульд өрсөлдөх намууд нэр дэвшигчдээ сонгон, СЕХ-нд хүргүүлэх учиртай. МАХН-аас Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвшүүлээд байгаа юм. Харин МАН маргааш бага хурлаараа нэр дэвшигчээ сонгох юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна