Өмнөговь аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг болсон билээ. Гэвч иргэд нь цасан шуурганд төөрч, малтайгаа уруудаж явахад аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, орлогч С.Мөнхбаяр, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Баярсайхан нар эзгүй, Улаанбаатар хотод байсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Өмнөговь аймгийн Засаг даргын асуудал анхааралд оржээ. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг түүний энэхүү үйлдэлд хариуцлага тооцуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд хандахаар болсон байна.
Мөн амиа алдсан хохирогчийн гэр бүлийн зүгээс “Байгалийн гамшигт үзэгдэл болсон даруйд машин техникийг яаралтай гаргаж, цаг алдалгүй арга хэмжээ авсан бол амь нас эрсдэхгүй байсан” гэж мэдэгдэж байгаа бөгөөд иргэд ч удирдлагууддаа хариуцлага тооцож, албан тушаалаасаа огцрохыг шаардаж эхэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна