УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан, АН-ын дэд дарга Г.Батхүү төрийн ордонд учир битүүлэгээр амиа алдсантай холбогдуулан АН-аас мэдээлэл хийлээ. Хуралдааны эхэнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Г.Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагт учир битүүлгээр амиа алдсан сэтгэл сэрдхийлгэм, цочирдом үйл явдал боллоо. Талийгаач тухайн өдөр “Торгоны зам” олон улсын автораллийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцож 15-18 цагийн үед Төрийн ордонд ажиллаж байсан. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалттай онцгой обьект. Харамсалтай нь Төрийн ордны баруун жигүүрт Засгийн газрын хуралдаан болдог байсан танхимын ойролцоо хоёр давхарын гонхноос талийгаач өндрөөс унасан байдалтай, гадны нөлөөтэй байж болзошгүй амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Талийгаач биеийн хувьд эрүүл. Өнгөрсөн сард гадаадад бүх биеийн шинжилгээнд хамрагдаж “эрүүл” гарсан байна. Сүүлийн үед сошиал орчинд монгол биш зан гаргаж, төлийгаачийг харлуулах, хийсэн ажлыг нь шүүмжлэх, худал гүтгэлэг гаргаж байгаад АН-ын зүгээс харамсаж байна. Ажлаа хийж явахдаа амиа алдсан харамсалтай хэрэгт АН ямар нэгэн байдлаар улстөржиж, улс төрийн ашиг хонжоо хайхгүй. Гагцхүү үйл явдлын жинхэнэ мөн чанарыг олохын төлөө ажиллаж байна. Цагдаагийн байгууллага ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Нэн яаралтай учир явдлыг үнэн зөвөөр тогтоож, ар гэрийнхэнд болоод Ардчилсан намыхан, ард түмэнд үнэн бодит мэдээллийг өгнө гэдэг эргэлзэхгүй байна” гэлээ. Мөн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин талийгаач Г.Батхүү их хэмжээний гэмтлийн улмаас амиа алдсан гэх урьдчилсан дүгнэлт гарсаныг дуулгалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна