С.Зориг агсны хэргийг шалгах дэд хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэж байна

Админ
2019/04/19

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах дэд хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Хэн нэгнийг тамлах төлөвлөгөө хийгээд хэрэгжүүлээд байгаа бол буруутай этгээдийг тогтоож ял зэмийг үүрүүлэх ёстой. Ийм л хуультай оронд амьдрах ёстой. Түр хороог байгуулахад эсэргүүцэх зүйл алга. Энэ түр хороог байгуулаад ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр ойлголттой болохын тулд асуулт тавьж байна. С.Зоригийн хэрэг бүрэн шийдэгдсэн гэж буруу зөрүү зүйл байдаг бол олон нийтэд ил тод болгож, мэдээлэх ёстой. Бид энэ түр хороог байгуулаад эцсийн ямар шийдвэр гаргах вэ" гэлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна