МАН-ын удирдах зөвлөл Хяналтын зөвлөлийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ


МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, намаас 5 жилийн хугацаанд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан.  Тус шийдвэрийг гишүүд эсэргүүцэж зарим нэг нь намаасаа гарах хэмжээнд хүрсэн.  Өнгөрсөн баасан гаригт МАН-ын бүлэг оройн 17.00 цагийн үед хуралдаж, уг асуудлыг авч хэлэлцсэн. Ингэхдээ бүлгийн хуралд намын даргыг байлцуулж, Хяналтын хорооны шийдвэрийг Удирдах зөвлөлөөр яаралтай авч хэлэлцэнэ үү хэмээн албан ёсоор хүсэлтээ хүргүүлсэн.  Намын дүрмийн дагуу энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдэх ёстой аж.  Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөл хуралдаад Хяналтын хорооны шийдвэрийг хэвээр үлдээх үү, хүчингүй болгох уу гэдгийг шийддэг. Тэгвэл бүлгийн хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын асуудлыг хэлэлцэж, Удирдах зөвлөлийн ихэнх гишүүд Хяналтын хорооны шийдвэрийг буруутгасан өнгө аяс илэрхийлсэнээр МАН-ын Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийг хүчингүй болгожээ.  Ингэснээр Удирдах зөвлөлийн гишүүд хоёр гишүүнээ хамгаалан үлдэж чадсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна