Бага насны гурван хүүхдийг хайрцаганд хийж тээвэрлэхийг завдсан хэрэг гарчээ. Мэдээллийг дэлгэрүүлбэл Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын автобусанд тус аймгаас гурван хайрцаг дээрх автобусанд дайсан аж. Гэвч хайрцаг хөдлөөд байсан учир жолооч задалж шалгатал бага насны гурван хүүхэд байжээ. Одоогоор тэдгээр хүүхдүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Цагдаагийн байгууллага тэдгээр хүүхдүүд хэн болох, хаанаас ирсэн, ямар замаар хайрцаганд хүлэгдэж, автобусанд дайгдах гэж байсныг шалгаж байна. Хэрэгт холбогдуулан тээврийн жолоочийг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна