С.Эрдэнэ: Шударга ёсны төлөө үхэхээс буцахгүй гээд байсан Ерөнхий сайд нь таг байна


УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулахаар бэлтгэл ажил явагдаж байгаа энэ үед нэр бүхий иргэд ҮХЦ-д  хандаж УИХ-ын  УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоол,  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Харин АН-ын зүгээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж, ҮХЦ-ийг улс төрийн захиалгаар асуудалд  хандахгүй байхыг анхааруулсан.  Үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Асуудал харахад маш шуурхай явж байна. Өмнөх АН-аас өгсөн асуудлыг одоо хүртэл шийдээгүй. Гэтэл судлаач Д.Ганхуяг гэдэг хүнийг өргөдлийг маш шуурхай аваад маргаан үүсгэхээр болж байна.

Д.Гантулга гэдэг хүн өөрөө хуулийн дагуу өргөдлөө өгөөд огцорсон. УИХ хууль дүрмийн дагуу тогтоол шийдвэрээ гаргаад явсан. Д.Ганхуяг гэдэг хүний өргөдөл дээр "үндэслэл шалтгаанаа дурдаагүй" гэж байгаа. Гэтэл тэр хувь хүн үндэслэл шалтгаанаа дурдах албагүй. Хүн нийгэмд дэлгэмээргүй эрүүл мэндийн шалтгаантай байж болно. Эрх баригч МАН 2016 онд амлалтаа биелүүлж чадаагүй. Энэ сонгуулиар хариуцлагаа хүлээх магадлал өндөр байсан учир сонгуулийг явуулахгүй байх арга хэрэглэж байна. Засгийн газрын сайд нар нь 10 сая ам.доллар, Францаас авлига авсан зэрэг нь нэр устайгаа тодорхой болоод байна. Шударга ёсны төлөө үхэхээс буцахгүй гээд байсан Ерөнхий сайд нь таг байна.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийгэмд үүсээд байгаа асуудлаар сайд нартаа хариуцлага тооцоогүй. Одоо тайлангаа тавих цаг болсон. Төсөв маш сайн байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэд орсон. 4.4 тэрбум ам.доллараар юу хийснээ энэ эрх баригчид тайлбарлах хэрэгтэй. Сангийн сайд гэж Монголын тэргүүн худалч байна. Өр дараад байна гээд байгаа. Гэтэл өр 4,5 тэрбум төгрөгөөр өссөн. 2016 онтой харьцуулахад нийт бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өссөн. Худлаа шоудаж, популизм хийдгээ боль” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна