УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн машин осолд оржээ

1471

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн хөдөө явахдаа хөлөглөдөг “Ланд-круйзер-200” маркийн автомашин Налайх дүүргийн нутаг дэвсгэрт осолдсоныг хууль хяналтын байгууллагынхан хав дарсан тухай мэдээлэл бидэнд ирлээ хэмээн "Өнөөдөр" сонин мэдээллээ.

Төр, засгийн үйлчилгээний автобаазын мэдлийн уг машиныг тухайн үед УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн найз нөхдийн нэг нь унаж явсан бололтой. Тэд энэ талаар Засгийн газрын автобаазынхнаас тодруулахад "Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ерөнхий инженер өвчтэй, шинэ хүн ажил авч байгаа. Дарга гадагшаа явсан" гэжээ.

Налайх дүүргийн хууль хяналтын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад "Одоогоос хоёр сар орчмын өмнө ийм асуудал болсон. Энэ ослын мөрдөн байцаалт дуусаж, прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлсэн. Жолоочийн буруугаас болж осол гарсан гэж шинжээчид дүгнэсэн" гэсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.