Хуульч М.Ичинноров хэд хэдэн ноцтой баримтууд дэлгэнэ

1451

Гэр бүлийн хүчирхийллээс болж амиа алдсан гэх Цэдэн-Ишийн шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарсан билээ. түүнийг архины гүн хордлогонд орж нас барсан хэмээсэн. Тэгвэл энэ хэрэг дээр ажиллаж байгаа хуульч цахим хуудас дээрээ өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж амь насаа алдсан тохиолдолд ихэвчлэн шүүх эмнэлгийн дүгнэлт нь хөнгөн гэмтэл, гадны нөлөөгүй гэж гардагийг илчилсэн хэд хэдэн ноцтой баримтууд илэрч байна. Энэ тухай маргааш болох хэвлэлийн бага хурал дээр зарим мэдээллийг дэлгэнэ.

Хохирогч Цэдэн-Ишийн ар гэр бүлд туслалцаа дэмжлэг үзүүлж, тэр хэрэг дээр ажиллаж буй хуульчдын багтай хамтран ажиллаж буй миний биеийг мөн цагдаад эрүү үүсгүүлэхээр өгсөн талаар ч мэдээлнэ. Хүний эрхийн төлөө ажилласан 10-аад жилийн минь түүхэнд ийм явдал болж байсангүй ээ. Шүүх эмнэлгийн хоёрдахь дүгнэлт өнөөдөр гарна. Маргааш дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ маргааш буюу 2014 оны 2 сарын 25-ны өдрийн 11 цагт ЗУУНЫ МЭДЭЭ сонины хэвлэлийн хурлын танхимд болно" хэмээсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 VII САРЫН ОРДЫН ЗУРХАЙ
ЭМЧ НАР АЖИЛ ХАЯНА
ӨНӨӨДӨР ТАНД ЭЭЛТЭЙ