Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, аялал жуулчлалыг сурталчлах “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн болно

716

Нийслэлийн Засаг дарга “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн зохион байгуулах тухай А/144 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг 2014 оны 4-р сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Энэхүү үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах, аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэглэгч үйлдвэрлэгчийг холбох, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Засаг даргын үүргээр “Хорека Улаанбаатар-2014” үзэсгэлэн, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо хамтран зохион байгуулна. “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 39,845,000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр боллоо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЙН БАЯРЫН СЮРПРИЗ