Ягаан хүзүүвчтэй шалдан эр эмэгтэйчүүдэд Мартын 8-ны мэнд хүргэв

2582

Өчигдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын урд өдөр Екатеринбург хотод ягаан хүзүүвчтэй эр Вайнер гудамжаар чармай шалдан гүйж, тааралдсан эмэгтэй хүн бүрт баяр хүргэн цэцэг бэлэглээд тэвэрч байгаа бичлэг интернэтэд тавигджээ. Зарим нэг нь түүнийг сэтгэцийн эмнэлгээс оймсноос өөр юмгүй оргосон хэмээн зарлагдаж байсан өвчтэй эр байх хэмээн бодсон гэнэ. Гэвч эмч нар түүнийг манай өвчтөн биш хэмээн баталцгаасан байна. Сайх эрийг Илья Рай гэх бөгөөд өөрийн хийсэн үйлдлээ “Би хүндэт бүсгүйчүүддээ баяр хүргэхийг хүссэн. Хамгийн гол нь Мартын 8-наар бүх эрчүүд ийм харагддаг гэдгийг харуулахыг зорьсон. Энэ өдөр эрчүүд юу ч нууж хааж чадахгүй, хувцсан доорхоо хүртэл. Эмэгтэйчүүд биднийг богино уяагаар уяж, биднийг бүхэн захирдаг” хэмээн хэлсэн нь ягаан хүзүүвч зүүснийхээ учрыг тайлбарласан бололтой. Гэхдээ захиргааны хуулийн дагуу олон нийтийн газар нүцгэн явах нь хориотой тул түүнийг 400 рублийн торгууль хүлээж байгаа юм байна. 

.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
FysrTHvqDYHd 37.233.27.142
P4B3n9 A round of applause for your blog post.Really looking forward to read more. Great.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ