Хонь, ямаанд шүлхий халдварлав

8518

Гуравдугаар сарын 14-ний байдлаар Их хэт, Алтан ширээ, Дэлгэрэх, Сайншанд, Айраг, Даланжаргалан сумын 26 голомтод мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн 662 үхрийг зориудаар устгаж халдваргүйжүүлэлт хийсэн тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Харин Даланжаргалан сумын малчин Л.Сүрэн-Ухны дөрвөн хонь, малчин С.Ухны 20 хонь доголж халуурсан дуудлагын дагуу сумын МЭҮТ-ийн эмч үзэж цусны дээж авч аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид ирүүлснийг шинжилгээнд явуулжээ. Их хэт сумын Д.Энхжаргал, Даланжаргалан сумын иргэн Л.Сүрэн-Ухнын хонь, ямаа, үхрээс нийт 45 цусны дээж авч, энэ сарын 12-нд УМЭАЦТЛ-т шинжилгээнд явуулжээ. Гэтэл малчин Ч.Батсуурийн хоёр хонь, нэг ямаа, Даланжаргалан сумын малчин Л.Сүрэн-Ухны гурван хонинд малын шүлхий өвчин илэрсэн байна.

Тиймээс гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг тус сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт аймгийн Онцгой комисс үүрэг болгожээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.