Нүүрсний татварыг гэрээний үнээр тооцож хураах боллоо

1699

Нүүрс экспортлогч компаниудаас ашигт малтмалын нөөц ашигласны татварыг ирэх сараас гэрээний үнээр тооцож хураахаар болжээ. Өмнө нь нүүрс экспортлогчид Хятадын зах зээл дэх ханшийг баримжаалан тогтоосон жишиг үнээр тооцон татвар хураалгаж байв. Үүнийг экспортлогчид шударга татвар биш хэмээн эсэргүүцэж ирсэн. Компаниуд тонн нүүрсээ дунджаар 46 ам.доллараар борлуулж байгаа гэсэн мэдээллийг “Монгол нүүрс ассоциац”- аас өглөө. Тэгвэл Сангийн яам энэ сард тонн нүүрсний үнийг 68.87 ам.доллараар жишин татвар хурааж байгаа аж.

Нүүрсний нөөц ашигласны татварыг найман хувь гэж тооцвол (5-10 хувьд хэлбэлздэг) компаниуд жишиг үнээр 5.5, гэрээний үнээр 3.6 ам.долларын татвар төлөх нь. Нөөц ашигласны татварыг гэрээний үнээр тооцон хурааснаар санхүүгийн хүндрэлд орсон нүүрс экспортлогчдын зардал буурч, ачаа нь хөнгөрөх гэнэ. “Уул уурхай үндэсний ассоциац”-ын ерөнхийлөгч Д.Дамба “Одоо экспортлогчид гэрээний үнийг шударгаар баримталж татвараа төлөх хэрэгтэй. Бага үнэтэй хуурамч гэрээ үйлдэж татвараас зугтаж болохгүй. Өмнө нь ийм явдал гарч байсан” гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ