Газар өмчлөх хүсэлтийг цахимаар авч эхэлнэ

1968

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших арван жилийн хугацаанд нийслэлийн иргэдийн найман хувь нь газар өмчилж авчээ. Тиймээс 2013 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршлын 15309 га бүхий газрыг НИТХ-аас иргэнд өмчлүүлэхээр тогтоосон юм.

Уг тогтоолын дагуу 164 мянга 620 орчим иргэнд шинээр газар өмчлүүлнэ. Мөн үүнтэй уялдуулж энэ жилээс газар өмчлөх хүсэлтийг цахимаар хүлээн авч, сугалааны журмаар олгох юм. Албаныхны хэлж байгаагаар ирэх сарын 1-ний өдрөөс буюу маргаашнаас эхлэн иргэдийн газар өмчлөх хүсэлтийг цахимаар авч эхлэх аж.

Ингэхдээ шинээр газар өмчилж авахыг хүссэн иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй, нийслэлийн Өмчийн харилцааны газрын (www. umch.ub.gov.mn) цахим хуудсанд хандан сонгон шалгаруулалтад оролцох гэнэ. Харин хүсэлтийн хариу гарсны дараа газар өмчлөлийн гэрчилгээгээ өөрийн биеэр очиж авах ёстой юм байна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.