Увс аймаг: Аймгийн орлогч дарга нь архи ууж ажлаасаа халагдав

2688

Увс аймгийн Засаг даргын орлогч М.Ганбаатар ажлын цагаар архи уусан нь тогтоогдож, ажлаа хүлээлгэж өгөөд байна. Тэрбээр Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байгаад 2012 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д намын жагсаалтаар орж, ИТХ-ын тэргүүлэгч болсон юм байна.

М.Ганбаатар нь Засаг даргын орлогчоор 5 сар ажиллаад байсан бөгөөд ажил дээрээ архи ууж хэв журмын зөрчил гаргасан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон тул ийн халагджээ.Харин аймгийн орлогч даргын албан тушаалд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Сан тех Увс” компанийн захирал Б.Цэцээ шинээр томилогдоод байна.

Д.Ганзориг

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.