Харцага Ц.Содномдоржийн эрхийг сэргээгээгүй гэв

2483

Сар шинийн барилдааны зургаагийн даваанд өрсөлдөгчдөө спортын бус алдаа гаргасан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Ц.Содномдоржийн барилдах эрхийг сэргээгүй гэдгийг Монголын Үндэсний бөхийн холбооноос хэллээ. Ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болох Дөрвөн уулын хишиг цувралын “Сонгино хайрханы хишиг” барилдаанд Улсын харцага Ц.Содномдоржийг барилдана гэсэн хүлээлт бөхийн хорхойтнуудын дунд байсан юм. Гэсэн ч дөрвөн сарын турш барилдах эрхээ хасуулсан Улсын харцага Ц.Содномдорж “Сонгино хайрханы хишиг” барилдаанд зодоглохгүй нь тодорхой боллоо.

2014 оны хоёрдугаар сарын 12-нд МҮБХ-ны шийдвэрээр, Модон морин жилийн сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын харцага Ц.Содномдорж улсын гарьд Б.Гончигдамбын зүүн гарыг мөр тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан буруутгаж, заал, танхимын барилдаанд барилдах эрхийг нь дөрвөн сарын хугацаагаар хассан билээ.

МҮБХ-ны гаргасан шийдвэр ёсоор Улсын харцага Ц.Содномдорж зургадугаар сарын 12-ноос хойш барилдах эрхтэй болох юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin 103.26.194.17
chi **** baigaarai gulug mene ****
eh oronch 58.18.168.114 CHINA
CHINA
za bohiin holboond haluun bayr hurgiee...bolovsrolgui buduuleg tegeed biee tootson tuleenii haruudad durem jurmiin daguu shiitgeliigni ogoh heregtei...ene nohor bol nutag orniihoo ner hundiig unagaasan, bagaar ajillah chadvargui tgeed bas hoorhon tom zantai huu bnlee...
Цаашдаа сэрүүснэ