Хэнтий аймгийн залуус спортын таван төрөлд өрсөлдөж байна

738

МЗХ-ны Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос санаачлан, Хэнтий аймгийн сумдуудын нутгийн зөвлөл болон спортын холбоодуудтай хамтран “Алтан цом” Спортын анхдугаар наадмыг энэ сарын 3-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Энэхүү наадам нь Хэнтий аймгийн залуучуудыг нэгтгэж чадсан анхны том спорт наадам юм байна. Тэгвэл энэхүү наадам өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд нээлтэд Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оюунбаатар, аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид оролцсон юм. Тус наадамд 35 спортын мастер 141 спортын цол зэрэгтэй тамирчид оролцож байгаа юм байна. Тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн таван төрлөөр өрсөлдөж аваргуудаа ирэх мягмар гаригт тодруулах аж. Маргааш Алдар спорт хороон дээр гар бөмбөгөөр тэмцээн үргэлжлэх бол 6-нд Аварга дээд сургууль дээр сагсан бөмбөг, 8-нд спортын төв ордны А зааланд пиналын тоглолт болж өндөрлөх юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.