Бага үдэд нарны туяа эм болдог

1109

Нар эгц дээр хөөрч, их үд болохоос өмнө хүүхдээ салхилуулж, наранд биеийг нь шарвал сайн. Их үдээс хойш нарны хор биеэр гүйдэг гэж манай өвөө эмээ, аав ээж нар сургадаг нь учиртай. Чухамхүү энэ л үед нарны илчээр дамжуулан биед Д аминдэм хуримтлагддагийг монголчууд эртнээс мэддэг байсны илрэл. Тэгвэл байгалиа мэдэрч, уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлж ирсэн монгол өвөг дээдсийн минь энгийн, баталгаатай энэ аргыг Европ, Америкт саяхнаас л судалж, мэдэж байгаа аж.

Чикагогийн эрдэмтэд бага үдэд нарны туяа эм болдог гэж мэдээлжээ. Тэд сульдаж, доройтсон ахмад настнуудыг судалгаандаа хамруулан, хоёр багт хуваасан байна. Эхний хэсгийнхнийг үд дундаас өмнө наранд биеийг нь шарж, дасгал хийлгүүлж, алхуулсан бол нөгөө багийнхныг үдээс хойш чийрэгжүүлдэг байж. Нэг сарын дараа наран эмчилгээнд хамрагдсан настнууд нөгөө багийнхнаасаа хавьгүй тэнхэрч, чийрэгжсэн байжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ