Модон араг бүтээцтэй барилгын технологи ашиглах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг урьж байна

1959

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2014 онд нийслэлд баригдах 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлийг богино хугацаанд хийж, ашиглалтад бүрэн оруулах зорилт тавьж байна. Тиймээс модон араг бүтээцийн технологи ашиглах талаар судлаж, дээрх ажлыг гүйцэтгэх боломжтой байгууллагуудтай хамтран уулзалт зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Модон араг бүтээцтэй барилгын технологи ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бүр хамрагдах боломжтой зөвлөгөөн 2014 оны 04 сарын 11-ний өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт болно. Уулзалт зөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 75757810 утсаар лавлаарай. Нийслэлийнхээ бүтээн байгуулалтад оролцохыг хүсч буй нийт аж ахуйн нэгжүүдийг уулзалт, зөвлөгөөнд оролцохыг урьж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.