Дагавар охиноо алсан эмэгтэйд цаазын ял оноохыг шаардаж байна

1710

Өнгөрсөн оны 8 сард иргэн Ким (36) 8 настай дагавар охиноо зодож бэртээн амь насанд нь хүрсэн гэмт хэргийг үйлдсэн билээ. Тэрээр бага насны охиныг 2 000 воны хариулт мөнгө авчирч өгсөнгүй хэмээн ихээхэн хэмжээгээр зодсон бөгөөд охиныг ванны өрөөнд усанд орж байгаад унаж нас барсан хэмээн түргэн тусламж дуудан хэргээс мултрахаар оролдож байсан юм.

Олон тооны эцэг, эхчүүд энэхүү хойд ээжид цаазаар авах ял оноохыг шаардаж байсан ч өнөөдөр хуралдсан шүүх хурал түүнд 10 жил хорих ял оноосон бол охины аавд 3 жилийн ял оноолоо.

Охины аав , шинэ эхнэр нь охиныг зодож байгааг мэддэг байсан ч ямар нэгэн байдлаар түүнийг хамгаалах байдал гаргаж эцгийн үүрэг гүйцэтгэж байгаагүй учир ийнхүү хариуцлага хүлээх болсон байна. Шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцсэн оон тооны эцэг эхчүүд өнөөдөр жагсаал хийж, дагавар охиныхоо амь насыг хөнөөсөн хойд ээжид цаазаар авах ял оноохыг шаардаж , эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.

WWW.MGLRADIO.COM

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зам хаана