Стив Жобс суутнуудын чансааг тэргүүлэв

2134

“Apple” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Жобс сүүлийн 25 жилийн хамгийн суут хүмүүсийн “Самуун дэгдээгчид, шүтээн ба лидерүүд” гэсэн чансааг тэргүүллээ. CNBC телевиз уг чансааг гаргажээ.

Дээрх чансаанд дэлхийн санхүүгийн салбарт 1989 оноос хойш хамгийн ихээр нөлөөлсөн 30 бизнесмен багтсан байна. Тэдгээрийн 18 нь мэдээллийн технологи болон теле холбооны салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нөлөө хүмүүс байв. Хорин таван жилийн бизнесийн лидерүүдийн топ-10-ын зургааг нь дээрх салбарт ажиллагсад эзэлсэн байна.

CNBC чансааг Apple компанийн тэргүүн агсан Стив Жобс тэргүүлж байна. Жобс нь зөөврийн компьютерийг хэрэглэх практикийг бүтээсэн гэж тус телевиз үзжээ. Гейтсийн хувьд бол тэрээр чансааны хоёрт орсон байна.

Чансааны дөрөвдүгээрт, хайлтын Google интернет-сервисийг бүтээгч Ларри Пейж, Сергей Брин, Эрик Шмидт нар бичигдлээ. Тэдний ололт нь компанийн нэрийн “гугэлдэх” гэсэн үйл үгийг үүсгэсэн мөн хайлтын үйлдэл нь олон нийтийн хэвьд шүдээ угаах адил өдөр тутмын хэрэглээ болсон гэж дүгнэгдсэн байна.

Чансааны тавд, дэлхийнтомоохон интернэт дэлгүүр Amazon.com –ын эзэн Жефф Безос бичигдэв. Хэдийгээр, Безос интернет-наймааг бодож олоогүй ч тэрээр уг наймааг сүлжээ болгон олон нийтийн онлайн зах зээл болгосон гавъяатай хүн гэгдэв.

Facebook сүлжээг үүсгэгч Марк Цукерберг чансааны наймд байна. Тэрээр нийгмийн сүлжээний хувьсгалч санааг үүсгэсэн мөн ажил хэрэгч хүмүүсийн шинэ үеийг “цэнэглэгч” болж таарлаа.

Эхний арван хүний жагсаалтыг Oracle нэртэй IT-компанийг үүсгэгч Ларри Эллисон дуусгаж байна. Ажил хэрэгч үйл ажиллагаанд мэдээллийн технологийг оруулсан гавъяа түүнд бичигджээ.

IT- компаниуудын лидерүүдээс гадна чансаанд АНУ-ын Холбооны мөрдөх системийн тэргүүн байсан Бен Бернанке ба Алан Гринспен нар, финансист Уоррен Баффетт, телевизийн хөтлөгч Опра Уинфри, хөрөнгө оруулалтын Vanguard Group компанийг байгуулагч Жон Богл зэрэг суутнууд багтжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ