Мод тарих уриалга гаргалаа

555

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ сарын 10-ны єдрийн Бямба гаригт тэрхүү мод тарих өдөр тохиож байна. Тиймээс “Мод тарих үндэсний өдөр”-өөр хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцохыг Сангийн яамны хамт олноос уриалж буй ажээ. Мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том буян гэдэг. Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян хэмээн монголчууд ярьдаг бөгөөд хүн болж төрөөд заавал хийх ёстой үйлийн нэгд мод тарих ажил зүй ёсоор ордог.

Мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүйгээр ой модоо, ногоон байгууламжаа сэргээх боломжгүй. Ногоон байгууламжаа сэргээхгүйгээр ширгэж байгаа гол горхийг аврах, ус мөрний түвшинг татраахгүй байх ямар ч аргагүй. Тиймээс ирээдүйнхээ төлөө, үр хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхитэй оролцож, өдрөөс өдөрт доройтож байгаа байгаль эх дэлхийгээ нөхөн сэргээх, гэгээн үйлсэд бүх нийтээрээ оролцохыг Сангийн яамныхан уриалж байна. Тус яамны нэрэмжит “Эрдэнэсийн арал” хэмээх нэрэмжит цэцэрлэгтэй юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.