Нийслэлийн 15 байршилд ус зайлуулах шугам барина

563

Энэ онд Улаанбаатар хотод 15 байршилд гадаргуун ус зайлуулах шугам барих юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 13-р хорооллын 21-р байр орчим, Чингэлтэй дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр орчим, мөн дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчим, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦТ, “Ган зам” зочид буудал орчим, Амгалан-Ботаникийн тролейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2.3 км замд, Гандийн гудамж буюу Дүнжингаравын уулзвараас Чингисийн өргөн чөлөө хүртэлх замд, Хан-Уул дүүрэг, 120 мянгат, 19-р хорооллын доторх замд зам талбайн борооны ус зайлуулах шугам барина. Өнгөрсөн онд Олимпийн гудамж ба Их сургуулийн гудамжинд борооны ус зайлуулах нэмэлт шугам, шүүрт худаг хийх ажил эхэлсэн бөгөөд “Улаанбаатар нэгтэл” ОНӨААТҮГ тус ажлыг гүйцэтгэж энэ оны 7 сард ашиглалтад өгөх гэрээтэй ажиллаж байгаа юм байна

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ