"Чингис бонд"-оо амь оруулаач, сайд нар аа

2582

 

Монгол Улсын дансанд 1.5 тэрбум ам.доллар буюу «Чингис бонд» орж ирснээс хойш яг дөрвөн cap өнгөрлөө. «Монгол банк»-инд менежментийг нь хариуцуулаад өгчихсөн гээд сууж байгаа сайд нарын санаа амарч, өдөр бүр төлж байгаа 191. 917.7 мянган ам.долларыг «энэ зэргийн мөнгө бол Чингис бондын дэргэд юу ч биш» гэж үглэсээр дөрвөн cap юу ч хийсэнгүй. Жилд 72 сая ам. долларыг зөвхөн хүүнд нь төлөх ёстой «Чингис бонд» энэ байдлаараа бол Монгол Улсыг өрийн хямрал руу түлхэж ч болзошгүй.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг «Эхний ээлжинд 1800 км төмөр зам, зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох засмал зам тавина. Дарханд сая тонн нефть боловсруулах үйлдвэр барина. Хөтөлд ашиглалтанд орох хуурай аргын цементийн үйлдвэр жилдээ сая тонн цемент үйлдвэрлэнэ» гэж ярьсаар өвөл, хаврыг үдэж байгаа.

Түүнээс гадна «Эрдэнэс Таван толгой» болон «Багануур» ХК, «Сайншанд»-ын аж үйлдвэрийн парк, төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг санхүүжүүлнэ гэж ярьсаар яваа нь сонссон хүмүүсийг залхааж эхлээд байна. Хөтөлд ашиглалтанд орох хуурай аргын цементийн үйлдвэр жилдээ сая тонн цемент үйлдвэрлэнэ гэж ярьсаар өвөл, хаврыг үдэж байгаа.

Түүнээс гадна «Эрдэнэс Таван толгой» болон «Багануур» ХК, «Сайншанд»-ын аж үйлдвэрийн парк, төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг санхүүжүүлнэ гэж ярьсаар яваа нь сонссон хүмүүсийг залхааж эхлээд байна.

Ид бүтээн байгуулалтын ажил нь долоогоос наймхан cap үргэлжилдэг Монгол орны хувьд сайд нар нь “алтан гургалдай” шиг донгодсоор байтал 2013 он талдаа орох нь ээ янз нь. Одоогоор эхэлсэн олигтойхон ажил байхгүй. Өдрөөс өдөрт өр нь нэмэгдсээр д байгаа “Чингис бонд”-ын талаар монголчуудын ихэнх нь ямар ч ойлголтгүй байгаа гээд хэлчихэд буруудахгүй.

Тэгвэл энэ 1.5 тэрбум ам. долларын 500 сая ам. долларыг нь таван жилийн хугацаатай жилийн 4.125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам. долларыг 10 жилийн хугацаатай жилийн 5.125 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зөвхөн хүүгийн төлбөрт эхний таван жилийнх нь хагас жил тутамд 50 гаруй тэрбум, сүүлийн таван жилийн хагас жил тутамд 36 орчим тэрбум төгрөг төлөх ёстой. Харин таван жилийн дараа 500 сая ам. доллараа, 10 жилийн дараа тэрбум ам. доллараа төлж барагдуулах учиртай.

Энэ их мөнгийг Монгол Улсын ядарсан төсөв хаанаасаа гаргах нь одоогоор тун ч бүрхэг байгаа. Хамгийн гол нь үр ашгаа хурдан өгөх ургашаа чиглэсэн төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр, жил¬дээ сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр зэрэгтээ хамаг анхаарлаа хандуулахын оронд ноолуурын салбарт 300 тэрбум, арьс ширний салбарт 300 тэрбум, ноосны салбарт 50 тэрбум, махны салбарт 100 тэрбум, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд 50 тэрбум, ЖДҮ-ийн салбарт 500 тэрбумын сан байгуулахаар хэдэн тийш нь цацсаар байтал өнөө алдарт «Чингис бонд»-ын мөнгө шинэчлэлийн Засгийн газрын хэдэн яамдын завсар хооронд урсаад дуусах нь ээ янз нь. Өнөөдрийн байдлаар Монгол улсад их бүтээн байгуулалтын ажил өрнөөд байгаа нэртэй боловч хариуцлага, сахилга гээч юм хаана ч алга.

Болж л өгвөл улсын мөнгийг үр ашиггүй зарж, идэж шамшигдуулахыг урьтал болгосон дарга нар, гүйцэтгэгч нэртэй оромдогчид язганалдаж байна цаагуур чинь.

Яг өнөөдөр барьж аваад эхлэчихээр ТЭЗҮ нь бэлэн болсон томоохон төсөл гэвэл Таван толгойгоос Гашуунсухайт чиглэсэн төмөр замаас өөр байхгүй гээд хэлчихэд хатуудахгүй. Гэтэл дөрвөн cap гарчихаад байхад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн «хүрз жоотуу хангинуулах» төмөр замын ажил сураг ч байхгүй. Одоо эхлээгүй ажил хэзээ эхэлж, 2013 онд чухам юу хийх санаатай суугаа сайд нар юм бол. «Гэрлэж амжаагүй явна» киноны Гансүх инжинер нэгэн найздаа «Би яарч байна. Хөдлөөч чи» гэдэг үгийг эрхэм сайд нарт дуулгахгүй бол дотор бачимдаад байна. «Монголын ард түмэн хөгжил дэвшилд яарч байна. Дарга нар аа хөдлөөч»

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ