Хятад, Америкийг төмөр замаар холбоно

1207

Нутгийнх нь зүүн хойд хэсгээс Сибирь хүрч, тэндээс Берингийн хоолойн доогуурх хонгилоор дамжин Аляск, Канад, эх газрын Америкт хүрэх хурдны галт тэрэгний зам барих талаар БНХАУ­-ын эрх баригчид хэлэлцэж эхэлжээ. “Beijing Times” сонинд бичсэнээр Орос, Аляскийг холбох, усан доогуурх туннель 200 орчим км урт байх бөгөөд энэ нь усан доорх, дэлхийн хамгийн урт туннель болох юм. Хятад­ Орос ­Канад ­Америкийн төмөр зам гэгдсэн энэ зам нийт 13 мянга гаруй км байх гэнэ.

Энэ нь Транс­Сибирийн төмөр замаас 3000 орчим км­-ээр урт юм. Цагт 350 км хурдлах хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн хурдны галт тэрэг шинэ замаар зорчино. Ингэснээр Хятадаас Америк руу газраар хүрэхэд хоёрхон хоног л зарцуулах аж. Хятадын албаныхан одоогоор Оросын талтай ярилцаж, төс­лөө дэмжүүлээд авчээ. Харин Америк, Канадын талтай зөвшилцсөн, үгүй нь то­дорхойгүй байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ