“Севол”-ын сүйрлийн шалтгааныг тогтоов

3602

Өмнөд Солонгосын зүтгүүр онгоц «Севол» чиглэлээ огцом өөрчилснөөс дөрөвдүгээр сарын 16-нд живжээ. Урьдчилсан мөрдөн байцаалтын дүнг Yonhap агентлаг пүрэв гаригт нийтэлсэн байна. Чиндо арлын ойролцоох нарийн хоолойгоор өнгөрч явахдаа уг хөлөг 15 градусын огцом эргэлтийг хийсэн байна. Ингэснээс онгоц хазайн хажуугаараа унан живсэн байна.

Зургаан мянга гаруй тоннын усан эзэлхүүнтэй зүтгүүр онгоц даац хэтэрсэн ачаатай байснаас тэнцвэрээ сэргээн тогтоож чадсангүй, мөн тэнцүүлэлтйн савнууд нь усаар дүүрээгүй байжээ. “Хөлгийн ахмад болон бусад гишүүд хөлөг тэнцэрээ эргүүлэн тогтооход илүү их цаг зарцуулна гэдгийг мэдэж байсан. Тэд замдаа гарахын өмнө зохих заавар авсан” гэж мөрдөн байцаагчдын нэг хэлэв. Осол гарах үеэр туршлага муутайгурав дахь туслах, жолооч хоёр огцом эргэлт хийж байхад ахмад нь удирдлагын байранд байсангүй.

Уг зүтгүүр онгоцоор 476 зорчигч, багийн гишүүд явсан юм. Зорчигчдоос 281 хүн амиа алдсан нь баталгаатай болсон ба 23 хүн сураггүй болсноор тооцогдож байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ