Ё.Баатарбилэгийг саатуулсан шалтгаан нь тодорхойгүй байна

981

Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгт энэ сарын эхээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Түүнийг Орхон голыг бохирдуулсан компанийн захирлуудаас хахууль авсан байж болзошгүй гэж шалгаж байгаа хэмээж байгаа байгаа ч УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн “Ё.Баатарбилэгийг Орхон голыг бохирдуулсан хэрэгт холбогдуулж шалгаагүй гэсэн мэдээлэл өгсөн байна.

Гэхдээ түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад саяхан Зүүнхараа дахь хорих ангийн Цагдан хорих хэсэгт шилжүүлсэн гэнэ. Чухам ямар хэрэгт холбогдсон талаар тодорхой мэдээлэл өгөхөөс хууль хяналтын байгууллагынхан татгалзаж буй юм.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ