Давж заалдах шатны шүүх Ч.Гансүхийн ялыг хэвээр үлдээж, Б.Жаргалыг цагаатгалаа

906

Татварын ерөнхий газрын Хяналт шал­галт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат тэргүүтэй 13 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн хоёрдугаар сард таван өдөр хэлэлцэж байж шийдвэрлэсэн.

Тус шүүхээс Ч.Гансүхийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас хахууль авахыг завдсан, хууль бусаар хөрөнгөжсөн, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруу­тайд тооцож, татварын улсын байцаагчаар ажиллах эрхийг нь найман жилээр хасаж, чанга дэглэмтэй хорих ангид мөн хугацаагаар ял эдлүүлэхээр болсон. Мөн бусдаас хахууль авахыг завдсан үйлдэлд нь 100 сая төгрөгийн хөрөнгө хураах нэмэгдэл ял оноосон бол хууль бусаар олсон хоёр тэрбум 845 сая төгрөгийг нь хурааж, төрд шилжүүлэхээр болсон юм. Шүүгдэгч Д.Энхбатыг албан тушаал эрх мэдлээ урвуу­лан ашигласан, хууль бусаар хөрөнгөжсөн, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэнд тооцож, найман жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Т.Галмандах, О.Бямбасүрэн, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Бавуусүрэнгийн Жаргал нарыг албан тушаалаа урвуулан ашигласанд тооцож, гурван жил хорих ял оноож, түүнийгээ мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар болсон билээ.

Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнг энэ хэрэгт ахынхаа хэрэгт хамжигчаар оролцсон гэж буруутган гурван жил хорих ял ногдуулав. Тэрбээр нэгэн аудитын компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа хайгуулын хэд хэдэн компанид шалгалт хийсэн аж. Ингэхдээ өөр хүний нэрээр Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтэст өргөдөл гаргаж, шалгуулсан байна. Харин ах нь тухайн компаниудын татварыг төлүүлэлгүй улсад хохирол учруулсан аж. Түүнийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзээд дээрх ялыг оноохын зэрэгцээ аудитор хийх эрхийг нь гурван жилээр хассан байна. Мөн Ч.Гансүхийн хэрэгт хуурамч дүгнэлт гаргаж өгсөн хэрэгт холбогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Бал­жирын Жаргалыг 36 сая 504 мянган төгрөгөөр торгов. Тэрбээр Ч.Гансүх, Д.Энхбат нарын хэргийн ялын зүйлчлэлийг хөнгөрүүлэхийн тулд хуурамч дүгнэлт гаргасан хэрэгтээ ийм ял сонсож, хууль бусаар олсон, эх үүсвэрийг нь тайлбарлаж чадахгүй байгаа 86.5 сая төгрөгийн хөрөнгөө төрд хураалгахаар болсон юм. Энэ хэргийг өнгөрсөн даваа гаригт Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд 12 цагийн турш хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус шүүхээс ШШҮХ­-гийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргалыг цагаатгав. Мөн Ч.Гансүхийн хууль бусаар олсон 2.8 тэрбум төгрөг гэсэн үнийн дүнд давхардал гарсан тул засаж, 1.4 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор болж, биеэр эдлэх ялыг нь хэвээр үлдээлээ. Харин бусад холбогдогчийн ялыг өөрчилсөнгүй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin 182.160.40.212 MONGOLIA
MONGOLIA
yal n bagadjee,tsaazalbal taarah baisan yum ****
ТҮМЭЭ АХ
ЭЕ ЭВЭЭ ОЛОЛЦОХОД САЙН