Хятадад нохойн гөлгийг панда шиг харагдуулах моод дэлгэрчээ

6467

Энэ бяцхан өхөөрдөм амьтдыг хараад та панда гэж эндүүрүүзэй. Үнэн хэрэгтээ эд бол чау чау үүлдрийн гөлөгнүүд бөгөөд зүгээр Хятадын бахархлын нэг болох панда баавгайтай адилхан харагдуулах гээд хар цагаанаар будчихсан хэрэг. Ийм шинэ моодны урсгал Хятадад дэлгэрээд байгаа бөгөөд тусгайлан ийм үйлчилгээ явуулдаг үсчний газар ажилладаг болжээ. Энд нохойн гөлөгний үсийг тачирлан засч, будахад хоёр цагийн хугацаа ордог бөгөөд зургаан долоо хоногийн турш өнгөө барьдаг байна. Мөн гөлөгөндөө ийм үйлчилгээ хийлгэхийг хүссэн хүн бүрт нээлттэй гэнэ. Нохойг панда мэт харагдуулах энэ үйчилгээ ямар ч химийн боловсруулалт хийгддэггүй учраас “үсчин”, нохойн эзэн болон нохойд өөрт нь ямар нэгэн хоргүй ажээ. Анх 2010 онд Хэнань мужид цэцэрлэгт хүрээлэн шинээр нээгдэхэд тус хүрээлэнгийн эзэн үйлчлүүлэгч, амрагч татах зорилгоор чау чау үүлдрийн гөлөгнүүдийг ингэж панда мэт харагдахаар будснаас энэ моод дэлгэрсэн юм байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dddd 27.123.213.98 AUSTRALIA
AUSTRALIA
bas l setgej bnshuu muu hujaa nar