УБ төмөр зам”-ын техникийн шинэчлэлд 250 сая доллар хэрэгтэй

1848

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн техникийн шинэчлэлийн эхний ажил 2015 оныг дуустал үргэлжлэх юм. Техникийн шинэчлэлд 250 сая ам.доллар шаардагдах тооцоо гарсан бөгөөд санхүүжилтийг Орос, Монголын тал 50, 50 хувиар гаргах юм байна. Мөн “Улаанбаатар төмөр зам”-аас 70 гаруй сая ам.долларыг гаргаж, тус хөрөнгө оруулалтаар “УБТЗ”-ын дохиолол, холбоонд техникийн шинэчлэл хийхээр төлөвлөжээ.

Мөн хөдлөх бүрэлдэхүүн нэмж авахаас гадна зургаан өртөөнд өргөтгөл хийх зэрэг ажлууд багтсан байна. Үүнээс гадна зорчигчийн галт тэрэг, хот дотор явах төмөр замын автобус худалдаж авахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өнгөрсөн сард ОХУ-д үйлдвэрлэсэн суудлын 15 галт тэрэг болон анхны Railbus-ийг хүлээн аваад байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.