ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ХАМГИЙН ИХ ГАРДАГ БАЙРШЛЫН СУДАЛГАА ГАРЛАА

1229

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Зам, тээврийн осол” хамгийн их гардаг замын судалгааг гаргажээ. Тодруулбал, 2013 он, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрэнд 638 осол гарсан байна.
Үүнээс 68 хүн амиа алдан 90 гаруй хүн гэмтжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх авто зам, гүүрүүдийн төлөв байдал, ашиглалт, засвар арчлалтай холбоотой улсын байцаагчийн 44 дүгнэлт, 12 албан шаардлага, 9 акт тогтоож, төрийн захиргааны холбогдох байгууллагуудад 11 албан бичиг хүргүүлжээ. Мөн жолооч, зорчигчдод анхааруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан аж.
Зам огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг эвдэрсэн, хальтиргаатай, ус зайлуулах байгууламж ажиллаагүй, далан сэтэрсэн зэрэг нь осол гарах нөхцөл болж байна хэмээн үзжээ. Түүнчлэн жолооч нар хурдаа тохируулдаггүй, согтуугаар тээврийн хэрэгсэл барьдаг, хориглосон газарт гүйцэж түрүүлдэг, гүүрийн даац хэтрүүлдэг зэрэг нь нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд том оврын тээврийн хэрэгсэл норм, дүрмээс хэтэрсэн ачаа тээвэрлэж байгаа нь зам, гүүр эвдэлж байна.
Улсын хэмжээнд дараах газруудад авто зам, замын байгууламжуудын ашиглалтын байдал хэвийн зорчих нөхцлийг хангаагүйгээс осол их гарч байна.
 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

ОЙН БАЯРЫН СЮРПРИЗ