“Bank of China”-г тойрсон болгоомжлол буюу “компанийн” банкуудын өрсөлдөөн

2822

“Bank of China” буюу Хятадын банкийг Монголд салбараа нээх сургаар зарим нэг хүмүүс энэ хаваржингаа бужигнууллаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хараат байдал, энэ тэр гээд хамаг л хэлж болох сүр дуулиантай бүхнийг оролцуулан хэвлэлээр сүржигнэцгээв. Эцэст нь БНХАУ-ын төрийн мэдлийн банкийг Монголд оруулахгүй гэдгийг нөлөө бүхий улстөрчид болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амнаас унагаж амжлаа. Гэсэн хэдий ч жилийн өмнө Монголд төлөөлөгчийн газраа нээсэн “Bank of China” өнгөрсөн долоо хоногт 25 сая ам.долларын анхны зээлээ олгов. Цаашлаад манай 40 гаруй аж ахуйн нэгжийн эрчим хүч, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх төслийн нийт гурван тэрбум ам.долларын зээлийг судалж эхэлсэн талаар урд хөршийн хэвлэлээр мэдээлж байна. Хятадад байтугай дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ банк Монголд яагаад орж ирэв? Монгол хүн ам цөөтэй, дэд бүтэц муу гээд дэлхийн акулуудын голдог жижиг зах зээлийг тэд ингэтлээ сонирхож орж ирсэнд бид талархах ёстой юу? Үүнээс харвал урин даллаж буй Монголын зах зээлд “Bank of China” тухалж, хэлсэн ёсоороо том зээлүүдийг санхүүжүүлэх нь нэгэнт тодорхой болоод байгаа гэлтэй. Монголчууд хартай, дээрээс нь хятад гэсэн болгонд эргэлзэж, болгоомжилж, заримдаа үзэн ядаж хүлээн авдаг. Ганц энэ банкийг ч биш бусад салбар дахь Хятадын хөрөнгө оруулалтуудыг ч таатай хүлээн авч байгаагүй. Өөр бусад оронд Хятадтай холбоотой сөрөг мэдээлэлд дээр, дооргүй туйлын болгоомжтой хандаж байдаг. Харин манайд бол тийм биш. Урд хөршийнхөн ч үүнд нь дөжирчихсөн. Одоо яая гэхэв, цусанд нь нэвт шингэсэн “анти-чайна” үзлийг яагаад ч нэмэргүй хэмээн хүлээн зөвшөөрсөн аятай байсаар ирсэн. Аливаа асуудалд олон ургальч үзлээр хандан эерэг, сөрөг талаас нь тэнцвэртэй авч үзэх нь улс оронд ашигтай. Авахыг нь авч, хаяхыг нь хаяж, авах, гээхийн ухаанаар хандах нь бидэнд тустай. Асуудлыг хурцатгах нь шийдэл биш, асуудлыг эе эвээр зохицуулах нь гарц мөн. БНХАУ-ын төрийн мэдлийн банкнаас Монголын банкууд болгоомжлох нь зөв өө. Санхүүгийн зах зээлээ хамгаалахын тулд хаширлахаас ч аргагүй. Гэхдээ хаширлаж суух, хөөж туухын аль аль нь даяарчлалын өнөө үед явцгүй болсон. Харин бодит байдалд зөв дүгнэлт хийж гарц хайх нь зайлшгүй юм. Хятадад байтугай дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ банк Монголд яагаад орж ирэв? Монгол хүн ам цөөтэй, дэд бүтэц муу гээд дэлхийн акулуудын голдог жижиг зах зээлийг тэд ингэтлээ сонирхож орж ирсэнд бид талархах ёстой юу? Уул уурхайн их баялгаас гадна Монголын эдийн засагт маш их хэмжээний мөнгөний эрэлт хэрэгцээ, эргэлт байгаа ирээдүйг тэд олж харсан хэрэг үү. Монголын арав гаруй арилжааны банкууд нийлээд ч хийж чадахгүй мөнгөний эрэлтийг судалчихаад байна уу. Энэ мэтчилэн олон асуултад хариулт болж “Bank of China” Монголд хөл тавиад байна. Ард түмний нуруун дээр хүнд дарамт болж ирсэн энэ зөрүүн дээр арилжааны банкууд 50-250 сая төгрөгийн ашиг олсон талаар Саарал ордонд ярьж байна. Гадаад гүйлгээнд ноёрхдог ганц банк л гэхэд 250 саяын ашиг олсон хэмээн салбарынхан нь сайрхаж байх юм. Ийм байхад валютын ханшийг буулгах сонирхол арилжааны банкуудад байх уу? Тиймээс жижиг зах зээлд эргэлддэг “жижиг” банкуудтай өрсөлдөхгүйгээ мэдэгдсэн нь манай арилжааны банкуудыг том зээл, том ашиг, том эрэлтэд жижигдэнэ гэдгийг далдуур ч гэсэн хэлээд байх шиг. Герман, АНУ, Япон гээд хөгжсөн улс орны банкны салбар өрсөлдөх чадвартай цөөн тооны чанартай тоглогчтой байдаг. Харин Монголд өнөөдөр арилжааны 14 банк байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай, тал нь шахам тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй 100 мянган компанид томдсон л харагдаж байгаа. Банкнууд нь дотроо том, жижиг гэсэн ялгаатай ч бүгд л ханшийн зөрүүгээр ашиг олох байдлаар өнөө, маргаашаа аргацааж байгаа нь нууц биш. Монголын банкууд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд борооны дараах мөөг шиг олширсон. Автобусны буудал бүрт байдаг модон ТҮЦ шиг, гайгүй компани болгон л банк байгуулж байв. Компаниараа нэрлэсэн банк хүртэл бий. Хэсэг бүлгийнхэн, хэдэн компанийн эздийн мөнгийг хадгалж, өсгөх зорилготой ийм банкуудад Төвбанк хяналт тавьж чаддаг уу. “Зоос”, “Хадгаламж”, “Монгол шуудан” гээд хэд хэдэн банк шил шилээ даран дампуурч, нэгтгэж нийлүүлсэн үйл явц өрнөсөн. Харин одоо үлдсэн 14 банкны хувьд үйл ажиллагаа нь хэвийн байгаа юу. Өнгөрсөн жил 1500-тай байсан ам.долларын ханш одоо 300 төгрөгөөр өсчихөөд байна. Энэ ханшийн зөрүүнээс хэн ашиг олдог вэ? Ард түмний нуруун дээр хүнд дарамт болж ирсэн энэ зөрүүн дээр арилжааны банкууд 50-250 сая төгрөгийн ашиг олсон талаар Саарал ордонд ярьж байна. Гадаад гүйлгээнд ноёрхдог ганц банк л гэхэд 250 саяын ашиг олсон хэмээн салбарынхан нь сайрхаж байх юм. Ийм байхад валютын ханшийг буулгах сонирхол арилжааны банкуудад байх уу? Монголбанк энэ бүхнийг зохицуулах ёстой. Гэтэл байсхийгээд л мөнгө хэвлэж, эсвэл зузаатгал нэрээр ам.долларыг хэдэн саяар нь гаргаснаас өөрөөр бодлогын ямар зохицуулалт хийж байна вэ? Уг нь арилжааны банк үндсэн гурван зарчмаар ашиг олох ёстой. Нэгдүгээрт, зээлийн хүү, хоёрдугаарт, валютын ханшийн зөрүү, гуравдугаарт үйлчилгээний хураамж. Гэтэл валютын ханшийн зөрүүнээс үндсэн ашгаа олж буй манай арилжааны банкууд хэдэн тэрбум юанийн эргэлтийн хөрөнгөтэй “Bank of China”-д хүүхдийн тоглоом шиг санагдаж буй нь мэдээж. “Найман шарга”-ынх шиг валютын зөрүүнээс ашиг хийдэг 14 “ченж” байснаас 2-3 чансаатай, чадалтай банктай байвал өрсөлдөх чадвар нь сайжирна. Тэндээс дэлхийд биш юм аа гэхэд бүс нутагтаа өрсөлдөх хэмжээний тоглогчид төрүүлэх цаг болсныг БНХАУ-ын төрийн банк Монголын төрд санууллаа. Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын томоохон хөрөнгө оруулагчид хүртэл Монголын арилжааны банкуудад итгэл үзүүлэлгүй гүйлгээгээ гадна байршуулж байгаа нь үнэн шүү дээ. Манай арилжааны банкууд хэзээ өсөж томорно гэж хүлээх вэ? Цаашид гадаадын банкууд орж ирвэл “Бид өсөж томроогүй, өрсөлдөх чадваргүй байна” гээд тэднийг түлхсээр байх уу? Харин хэрхэн нэгдэн, хүчирхэгжиж, өрсөлдөх чадварын “чөмөг” суулгах вэ гэдгийг Төвбанкны удирдлагууд одооноос бодож, болгоох цаг болж байна. Өрсөлдөж чаддаггүй юм аа гэхэд, өнөөх болгоомжлоод байсан эдийн засгийн хараат бус байдал, үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах гэж байна вэ? Жил бүр шахам дүрмийн санг нь нэмэгдүүлж, зохицуулах оролдлого хийж байгаа ч, хүссэн үр дүн муу байна. Хөрөнгө мөнгөний томоохон төвлөрөл бий болж, гүйлгээний дэвшилт технологи нэвтэрч, боловсон хүчний сайн нөөц хүссэн хэмжээнд бүрэлдэж өгөхгүй байгаа. Шалгуур үзүүлэлт, үйл ажиллагааных нь цар хүрээ, дүрмийн сангаа нэмэгдүүлж чадаж байгаа эсэхийг нь харгалзаж Монголбанк энэ чанаргүй арилжааны банкуудаа бодлогоор нэгтгэн зохицуулах болоогүй юу? “Найман шарга”-ынх шиг валютын зөрүүнээс ашиг хийдэг 14 “ченж” байснаас 2-3 чансаатай, чадалтай банктай байвал өрсөлдөх чадвар нь сайжирна. Тэндээс дэлхийд биш юм аа гэхэд бүс нутагтаа өрсөлдөх хэмжээний тоглогчид төрүүлэх цаг болсныг БНХАУ-ын төрийн банк Монголын төрд санууллаа. Том зээл өгч чадах том банк орж ирэх нь Монголын эдийн засаг болон үндэсний компаниуд томрох, зээлийн дарамтад орохгүй байхад ашигтай. Монголын эдийн засаг 2010 оноос хойш уул уурхайд тулгуурласан, гадаадаас мөнгө босгох ганц урсгалтай байлаа. Харин “Bank of China” орж ирснээр илүү ойртсон мөнгөний урсгалыг бий болгож байна. Ямартай ч хэл ам, дуулиан шуугиантайгаар Монголд төлөөлөгчийн газраа нээсэн “Bank of China” дуг нойрондоо дугжирч байсан Монголын банкны салбарыг хүйтэн усаар цацах мэт сэрээлээ. Харин одоо манай Төвбанк “зуун ямаанд жаран ухна шиг” олдсон арилжааны банкуудаа олон улсын өрсөлдөөнд хэрхэн, яаж бэлтгэх юм бол? Д.Оюун-Эрдэнэ 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Цаашдаа сэрүүснэ