Аюулгүй ажиллагаа алдагдсанаас аврагч осолджээ

1520

Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Балж, Хурх зэрэг гол үерийн аюултай түвшинд хүрсний улмаас Хэрлэн голд дөрвөн хүн осолджээ. Хэрлэн, Батноров сумын нутагт Хэрлэн голд осолдсон хоёр хүний цогцсыг тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид 2-3 хоног хайсны эцэст олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн аж. Харин Баянмөнх сумын нутагт осолдсон Б-г эрэн хайж явсан Бор-Өндөр суман дахь аврах 49 дүгээр ангийн салааны дарга, 29 настай Д өөрөө усанд осолдсон байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас ийм осол болсон гэж холбогдох албаныхан үзэж байгаа гэнэ. Аврагчид усанд осолдсон хүнийг автомашин, завь, аврах хантааз, якр, аврах олс, цагариг, гүний хэрэгсэл зэрэг багаж хэрэгсэлтэйгээр эрдэг юм байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цаашдаа сэрүүснэ