Шакира хулгайд хардагджээ

2345

Колумбын дуучин Шакира дам бусаар зохиогчийн эрх зөрчсөн гэх хэргийн шүүх хурал саяхан Нью-Йоркт болжээ. Түүний 2010 онд дуулж, дэлхий даяар таван сая хувь борлуулсан “Loca” дууны испани хувилбарыг Доминиканы ая зохиогч Рамон Эриаз Варкуйз 1990 онд зохиосон гэж “Маимба” дуу бичлэгийн студи шүүхэд өгчээ. Гэсэн ч нотлох баримт хангалтгүй хэмээн шүүх үзэж уг студийн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Романы мэдүүлснээр тэрбээр 24 жилийн өмнө эгч болон түүний танхай найз залуу нарын үерхлээс санаа авч дуугаа зохиосон гэнэ. Түүнийг нь дуучин Эл Ката “Loca con su tiguere” нэрээр амилуулжээ. Шакирагийн “Loca” дууны аяыг зохиосон гэгдээд буй доминикан реппер Эдуарод Эдвин Белло Пог дуучин Эл Ката сайн таньдаг гэнэ. Мөн Рамон 1998 онд Беллотой уулзаж, хоёр дуугаа сонсгож байсны нэг нь энэ аж. Харин Белло эл мэдүүлгийг үгүйсгэн, би үүнийг хуучин эхнэртээ зориулж зохиосон гэсэн байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАЙЗ ЗАХАД ГАЛ ГАРЧЭЭ