Малайзын онгоцны нисэх багийн гишүүн зорчигчоо хүчинджээ

71537

Малайзын иргэний агаарын тээврийн онгоцны багийн гишүүн Австрали эмэгтэйг хүчинджээ. Энэ сарын 4-ний өдөр Малайзын Куала Лампур хотоос Парисыг чиглэн хөөрсөн иргэний агаарын тээврийн MH20 нислэгийн дугаартай онгоцонд зорчиж явсан Австралийн иргэн 26 настай Лаура Бушнелл гэгч эмэгтэй нисэх багийн гишүүнд хоёр удаа хүчиндүүлсэн хэрэг гарсан байна.

Хохирогч энэ хэрэгтэй холбоотой дүрс бичлэгийг ч мөн дэлгэж, олны анхаарлыг татаад байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлсэнээр онгоц зорьсон газраа хүрэх хүртлээ гурван цаг зарцуулсан бөгөөд тэр хугацаанд 54 настай хэрэгтэн хохирогч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн байна.

Одоогоор хэрэгтэн Парис хотын цагдаагийн газарт саатуулагдаад байгаа аж. Мөн тэрбээр “Тухайн үед тэр эмэгтэй эсэргүүцэл үзүүлээгүй шүү дээ” хэмээн мэдүүлж байгаа гэнэ. Түүний хэргийг Францын шүүх хэлэлцэх бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол хамгийн ихдээ 15 жил хорих ял оноох юм байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
za Tiimee 103.26.193.27
Naad medee seltee zuv orchuulj chadahgui yum bol source'g tavichihaj baildaa' KL's Paris nisehed 3 tsag zartsuullaa yu? **** ****
Зам хаана