Испанийн хөгшин ван, хатан хаан София нар хоёр тийш болно гэнэ үү?

1631

Испанийн вангийн гэр бүлийн харилцаанд ан цав гарсан тухай Европын шар хэвлэлд бичиж байна. Энэ нь хэдхэн сарын өмнө хаан ширээнээс татгалзаж, үүнийгээ өөрийн хүү YI Фелипе, түүний гэргий хатан хаан София нарт шилжүүлсэн ван нэгдүгээр Хуан Карлосын тухай ярьж байгаа хэрэг. Хаан ширээнд заларч байсан тэр хоёр 52 жил ханилжээ. Юу гээч нь болж байгаа юм бол? Вангийн гэр бүлийн асуудлын тухай элдэв цуу яриа аль эрт тарж, харин голдуу ван нэг их зүгээр байгаагүй гэх, гэвч хэрвээ Испанийн “La Repubblica” сонинд бичсэн нь үнэн бол, салах тухай удахгүй албан ёсоор зарлах гэнэ. Хаан ширээнээс татгалзсан нь эрт, орой нэгэн цагт болох л ёстой байсан тэр зүйлд ташуур өгсөн гэж шар хэвлэлийн сэтгүүлчид ярьж байна.

Дээдсийн янз бүрийн арга хэмжээнд ван, хатан хаан хоёр тус тусдаа ирдэг байсныг испаничууд анзаарахгүй байж чадаагүй нь мэдээж. Хүү Фелипег хаан ширээнд заларсны дараа л сүүлийн хэдэн сард тэднийг хамт байхыг харцгаасан бөгөөд энэ ёслолын дараа Хуан Карлос, София нар өөр өөр машинаар өөр өөр зүгт явцгаасан гэж нүдээр харсан хүмүүс ярьдаг байна. Хатан хаан Майорка дахь ордон руугаа явж, тэнд хүүхдүүд болон ач, зээ нар дээрээ очсон бол, харин түүний нөхөр нь Колумб улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор явжээ.
Үргэлжлэлийг http://www.bataar.mn/10026665 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.