Баялгийн сангийн хуультай болно

2272

Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн сан буюу ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Иргэний танхимд боллоо.

Долоон бүлэг 37 зүйлтэй уг хуулийн төслийн үндсэн зарчим нь байгалийн баялгаас олж буй орлогыг одоо хэрэглээд дуусах биш сан үүсгэн хуримтлуулж, санхүүгийн эх үүсвэр болгон хойч үедээ тэгш хүртээхэд оршиж байна.

Уул уурхайн нөхөгдөшгүй баялгийг ирээдүйд үүсэж болох санхүүгийн дарамтаас сэргийлэх, хөгжлийн хөрөнгө оруулалт хийх Норвеги, Чили улсуудын туршлагыг хуулийн төсөл боловсруулагчид судалжээ. Норвеги, Чили, Хятад, Сингапур, Казахстан, БНСУ зэрэг дэлхийн 70 гаруй улс Баялгийн сантай бөгөөд 50 орчим улс нь тусгай хуультай юм байна.

Баялгийн санг байгалийн баялаг, Төсвийн ашиг, гадаад валютын нөөц, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс бүрдүүлнэ. Гэхдээ татвар нэмэх болон өнөөгийн санхүүгийн эх үүсвэрээс мөнгө тасалж авахгүй. Энэ хууль батлагдан хэрэгжих хүртэл 2018 он болох бөгөөд тэр үеэс хөрөнгийн эх үүсвэр санд хуримтлагдана. Уул уурхайн шавхагдах нөөцийг сан үүсгэн хуримтлуулж, хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулснаар ирээдүйд өгөөжөө өгсөөр байх сан юм гэж хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүн, судлаач С.Боргил ярилаа.

Манайд тэтгэврийн, тодорхой зориулалт бүхий нөөц сангууд бий. Баялгийн сангийн хөрөнгийг гэнэтийн үед хэрэглэхгүй. Сангийн хөрөнгийг хуримтлуулж, тодорхой өгөөжтэй болсон хойно олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн бүтээгдэхүүнийг худалдан авах, арилжаалах замаар сангийн хөрөнгийг баяжуулах зэргээр бие даасан менежмент хэрэгжүүлэн ажиллах юм байна. Энэ хуулийн төслийг Засгийн газарт оруулсан бөгөөд Засгийн газар дэмжиж өөрийн саналаа өгчээ.

Өнөөдөр 19.00 цагт Blue sky-гийн гуравдугаар давхарт энэ хуулийн төсөлд оруулах иргэд, судлаачдын саналыг сонсох нийтэд хандсан хэлэлцүүлэг болно 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
This is way better t 5.188.211.170
This is way better than a brick & mortar **** esbliatshment. ****
Together with almost 5.188.211.170
Together with almost everything that seems to be developing within this area, your perpesctives tend to be quite exciting. However, I beg your pardon, because I can not give credence to your entire strategy, all be it radical none the less. It appears to everyone that your opinions are not completely justified and in fact you are generally your self not even fully confident of your argument. In any event I did take pleasure in reading it.
Цаашдаа сэрүүснэ