Бельги хатан хаан Фабиола нас баржээ

806

Хатан хаан Фабиола (баруунаас) АНУ-ын тэргүүн хатагтай Бетти Никсоны хамт, 1975 он. AP Photo

Хатан хаан Фабиола нас барсантай холбогдуулан Бельгид үндэсний гашуудал эхлэв. Хаан Бодуэны бэлбэсэн эхнэр тэрээр 42 настайгаасаа (1951 - 1993 онуудад) Бельгийн хатан хаан байсан юм. Хатан хаан 86 насандаа арванхоёрдугаар сарын 5-нд таалал төгссөн бөгөөд гашуудал арванхоёрдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм.

Эдгээр өдрүүдэд төрийн далбааг Бельги даяар буулгасан байна. Фабиолагийн ач хүү хаан Филипп эхнэр Матильдагийн хамт эдгээр хонгуудын бүх албан ёсны ажиллагааг хойшлуулжээ.

Хатан хааны өргөө Стюйвенберг шилтгээнээс шарилыг даваа гаригт Брюссель дэх хааны өргөөнд авчрах бөгөөд лхагва, пүрэв гаригуудад хатан хаантай салах ёслолын ажиллагаа болон ордоны хаалга 12 цагийн турш нээлттэй байх юм. Арванхоёрдугаар сарын 12-нд Сен-Мишель-э-Гудюльдацанд гашуудлын ажиллагаа явагдсны дараа түүнийг нутаглуулна. Европын хаадын төлөөлөгчдийг гашуудалд урьсан байна.

Гүнгийн ахайтан Фабиола де Мора ба Арагон 1928 онд Мадридад төржээ. 1960 онд өөрөөс нь хоёр насаар дүү Бельгийн залуу хаан хаан Бодуэнтай гэрлэсэн байв. Испанийн гүнж нэн түрүүнд дээд зэргийн франц хэлээр ярьдаг, нидерланд хэлийг хурдан сурснаар хамжлагтнуудынхаа хайр хүндэтгэлийг авч чадсан байв. Хатан хаан хэвлэлээр хэзээ ч ярилцлага өгч байгаагүй, өөрийн амьдралыг дэлгэж ирсэнгүй даруухан хүн байлаа. Буяны ажилд маш идэвхтэй оролцон хэд хэдэн сан байгуулсан байлаа. Хатан хаан Елизаветагийн нэрэмжит залуу дуучдын олон улсын уралдааны тэрээр 1965 оноос хойш ивээн тэтгэн явуулж иржээ.



Тэднийх хүүхэдгүй байсан учир Бодуэныг 1993 онд нас барсны дараа хаан ширээнд түүний бага дүү Альберт суужээ. Альберт нас өндөр болсон гээд том Филиппт хаан ширээгээ өнгөрсөн онд шилжүүлсэн байв.

Энэ бүх хугацаанд Фабиола хатан хаан цолыг хадгалан төлөөх үүргээ албан ёсоор хэрэгжүүлж ирсэн байлаа. 2009 онд хатан хаан “Вильгельм Теллийн арбалетийн суманд өртөнө” гэсэн занал авсан байв. Тэр жилдээ цэргийн парад дээр Фабиола гартаа том ногоон алим барин үзэгдэж Вильгельм Теллийн домгийг сануулж байв. Гартаа алимтай хатан хааны дүр вант улсдаа хамгийн алдартай болсон байв. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.