Х.Тэмүүжин үү, Н.Алтанхуяг уу?

2611

 УИХ дахь “Шударга ёс” эвслийн нэг нам болох МАХН-ын гишүүд өчигдөр цөөнхийн бүлгийн гишүүдтэй хаалттай уулзалт хийжээ. Хачирхалтай нь “Шударга ёс” эвслийн нөгөө нам болох МҮАН-ынхантай энэ талаараа огт ярилцаагүй, бүр үг дуулгаа ч үгүй байна.

Нэг угшилтай хоёр намын гишүүдийн хаалттай хүрээнд ярьсан сэдэв нь Засгийн газрын зарим гишүүнийг огцруулахаар УИХ-д санал оруулах тухай асуудал. МАХН-ын гишүүдийн зүгээс анх тавьсан санал нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах явдал байжээ. Сайдыг огцруулах үндэслэлдээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг /одоо нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэнгээ хоригдож байгаа/ гадаад руу явуулж эмчлүүлэхгүй байгаа, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар саатуулах өрөөнд байхдаа галд түлэгдсэн зэргээр хуулийн байгууллагын эрхшээлд байгаа хүмүүс дээр хүний эрхийн зөрчил гарсан, мөн ТТАХНЭ-ийг барилгын зориулалтыг өөрчилж, Мөрдөх албаны байр болгохоор шийдвэрлэсэн зэргийг дурьдсан байна.

Гэвч Н.Энхбаярыг эмчлүүлэх асуудал дээр хүний эрх зөрчсөн хэмээн маргаан гаргах үндэслэл муутай. Учир нь одоо үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын жишигт хорих ял эдэлж байгаа ялтанг хил дамнуулан эмчлүүлэх нь хориотой гэдгийг Хууль зүйн сайд өмнө нь олонтаа хэлж байсан. Хоёрдугаарт, ТТАХНЭ-ийг Цэргийн госпитальтай нэгтгэж, шинээр баригдаж байгаа барилгад Мөрдөх алба болон хуулийн бусад байгууллагыг шилжүүлэх шийдвэрийг Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд шийдвэрлэж, Засгийн газрын тогтоол гарчихсан учраас Х.Тэмүүжинг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болж байгаа юм.

Харин ШШГЕГ-ын харьяа хорих ангид саатуулан шалгаж байсан Бааварын тухайд хорихын камерт гал тавьсан нь шинжээчдийн дүгнэлтээр нэгэнт ил болсон, энэ хэргийн улмаас хорих ангийн дэд дарга тэргүүтэй долоон хүн ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа. Тийм учраас одоо сайдын түвшинд дахин хариуцлагын асуудал ярих эсэх нь бас л эргэлзээтэй. Тиймээс Х.Тэмүүжинг огцруулах тухай санал гаргасан МАХН-ын гишүүдэд МАН-ын бүлгийнхэн “Х.Тэмүүжингийн оронд Н.Алтанхуягийн асуудлыг оруулсан нь дээр юм биш үү?” гэдэг зөвлөгөөг өгсөн байна.

Ямартай ч МАН, МАХН-ын гишүүдийн хувьд энэ хаврын улс төрийн “синдром” нэлээд сүр дуулиантай эхэлж байж шиг байна. Чухам Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарын хэнийх нь асуудлыг УИХ-д оруулах вэ гэдэг тэдний шийдвэр маргаашийн чуулганы нээлт дээр илболох биз.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
If my problem was a 188.143.232.12 RUSSIAN FEDERATION
RUSSIAN FEDERATION
If my problem was a Death Star, this article is a photon tooredp.
иргэн 202.179.10.150 MONGOLIA
MONGOLIA
Үнэхээр урьд хийсэн ҮЛ БҮТЭХ засаглал баригчдын балаг одоо Монгол улсыг ямар байдалд хүргэж байгааг тунгаан харахгүй ажил үүргээ "нээлттэй" явуулж байгаа хүмүүсээр оролдохоор: Ийм асуудлыг ингэж шийдье гэж АМ АНГАЙГҮЙ өөрөмсөг биш нам нэртэй луйварчдын гар хөл бологсод болих хэрэгтэй. Өмнөх албатуут "баялгаа ухаангүй зөөхийн хажуугаар ганц томхон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр" барьсан бол байдал өөр байх байсан??? Үүнээс балаг хаанаас эхтэй бэ гэдэг тодорхой байгаа биз дээ...