Уитни Хьюстоны ганц охиныг ээж рүү нь үдлээ

1651

Бобби Кристина Брауныг Атлантад ээжийнх дэргэд оршуулсан бөгөөд оршуулгын ёслол талийгаач бүсгүйн ээж Уитни Хьюстоны “Jesus Loves Me” дуугаар өндөрлөсөн талаар TMZ-ийн мэдээлснийг ТАСС агентлаг уламжилжээ. Талийгаачийн аав, репэр Бобби Браун оршуулгын ёслолд биечлэн оролцоогүй ч “Би үргэлж чамайг хайрласаар байх болно” гэсэн бичлэгээр охиноо сүүлчийн замд үджээ.

Бобби Кристина бол нэрт дуучин Уитни Хьюстон, репэр Бобби Браун нарын охин бөгөөд зургаан сарын турш ухаангүй байсны эцэст өнгөрсөн долдугаар сарын 26-ны ням гаригт нас барсан юм. Түүнийг үхэлд хүргэсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа. Бобби Браун охиныхоо үхэлд түүний найз залуу Ник Гордоныг буруутай гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан.

Ник Гордон бол Уитни Хьюстоны өргөж авч өсгөсөн хүү бөгөөд тэрээр өргөмөл дүү Бобби Кристинатай хайр сэтгэлийн холбоотой гэдэг нь 2012 онд нэрт дуучныг нас барсны дараа тодорхой болж байсан юм. Ник Гордон, Бобби Кристина нар өөрсдийгөө гэж бүл болсон гэдэг байсан ч албан ёсоор хэзээ гэрлэлтээ бүртгүүлсэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа талаар барууны хэвлэлүүд мэдээлж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл


Таньд 1000 тэмдэгт бичих эрх байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tvmongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
You can always tell 5.188.211.170
You can always tell an expert! Thanks for **** cogiirbuttnn. ****
józek 25 listopa 5.188.211.170
józek **** **** **** 25 listopada 2011 **** **** **** **** **** **** **** No masz racjÄ™ PerÅ‚a ale stres wliczony jest w uprawianie sportu i powinien dziaÅ‚ać mojyÄutw…co a jeżeli jest odwrotnie to taki zawodnik **** nie ma co szukać w sporcie wyczynowym.
ЯАЖ БИ:  ТЭРЭНД ЗОРИУЛАВ
ТҮМЭЭ АХ
ЭЕ ЭВЭЭ ОЛОЛЦОХОД САЙН